"Бүжгийн хэмнэл – 2015" тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 12:00:37

2015 оныг залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ жилийн хүрээнд Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс санаачлан, Булган сумын Соёлын ордон, аймгийн Залуучуудын холбоотой хамтран “Бүжгийн хэмнэл–2015” тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шалгаруулалтанд аймгийн  Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, МСҮТ, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрдэнэт Булган цахигаан түгээх сүлжээ, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд залуучуудын төлөөллөө оролцуулсан байна.

Дараагийн үе шат 12 дугаар сарын 05-ны өдөр болж, шилдэгүүдээ шалгаруулах юм байна.

П.Батням
 

                                                

Related news