Хэдэн зуун мянган америкчууд жагсаал цуглаан хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /Би-Би-Си/. Зэвсэгт тавих хяналтыг чангатгахыг дэмжсэн хэдэн зуун мянган америкчууд улс даяар жагсаал цуглаан хийжээ. Энэ тухай “Би-Би-Си” агентлаг мэдээлэв.
“Амь амьдралын төлөөх жагсаал” гэгдэх энэхүү жагсаалыг хийх болсон шалтгаан нь өнгөрсөн сард Флоридад болсон аймшигт халдлагатай холбоотой юм. Уг халдлагын үеэр 17 хүн амиа алдсан билээ. Жагсаалд оролцогчид илүү өргөн хүрээтэй шинэчлэл хийхийг уриалж байгаа аж.
Үндсэн жагсаал цуглаан Вашингтон муж улсад болж байгаагаас гадна мөн 800 гаруй жагсаал цуглаан Лондон, Токио, Сидней зэрэг бусад хотод болж байгаа аж.
Өнгөрсөн сарын 14-нд Флорида муж улсын Парклэнд хотын “Marjory Stoneman Douglas” ахлах сургуульд болсон аймшигт халдлагын дараа хийж буй энэхүү олон нийтийн жагсаал цуглаанд оролцогчид нь АНУ-ын эрх баригчдад шийдвэртэй арга хэмжээ авах, тэр дундаа галт зэвсгийн худалдааг хориглохыг ятгаж чадна гэж найдаж байгаа аж.

Э.Аянзаяа