Хан Жөн: Худалдааны хориг тавих нь асуудлыг шийдэх арга зам биш

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-26 01:40:07
Бэээжин /МОНЦАМЭ/. ХКН-ын УТТ-ны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд сайд Хан Жөн өнөөдөр “2018 оны Хятад улсын хөгжлийн дээд хэмжээний уулзалт”-ын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Худалдааны хориг тавих нь асуудлыг шийдвэрлэх арга зам биш” гэв.
Тэрээр хэлэхдээ “Эдийн засаг глобалчлагдаж байгаа энэ цаг үед бүх зүйл дардан байхгүй ч нөхцөл байдлыг эргүүлэх аргагүй боллоо. Эдийн засгийн глобалчлалын явцад үүсэх асуудлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг сөрж, худалдааны хориг тавих нь асуудлыг шийдвэрлэх гарц биш. Нэг талыг баримтлах, худалдааны хориг тавих зэрэг нь аль ч талд ашиг авч ирэхгүй, зөрчил, сөрөг үр дагаварыг нэмэгдүүлнэ. Миний бодлоор улс орнууд эрх тэгш  хамтын ажиллагааг хөгжүүлж, худалдаа хөрөнгө оруулалтыг илүү хялбар, чөлөөт болгож, эдийн засгийн глобалчлалыг дэмжин, хөгжлийн зүг хамтдаа алхах хэрэгтэй” гэлээ.
 
А.Анхбаяр
 

Related news