Худалдааны төвд гал гарч олон хүн амь үрэгдэв
ХИЛИЙН ЧАНАДААС
Москва /МОНЦАМЭ/. Сибирийн Кемерово хотын нэгэн худалдааны төвд 1500 м2 талбайг хамарсан их хэмжээний гал гарч 48 хүн амь үрэгдэв.
Тодруулбал энэ сарын 25-ны өдөр тус хотын “Зимняя вишня” нэртэй 4 давхар худалдааны төвд гал гарч 48 хүн түүний дотор 9 хүүхэд амь үрэгдэн, 47 хүн бэртэж 20 гаруй хүн сураггүй болоод байна.
Худалдааны төвийн дөрвөн давхарт байрлах кинотеатр, хүүхдийн тоглоомын төвд гал гарч эхэлсэн бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. 100 орчим аврагч ажилласан ч худалдааны төвийн дотор үүссэн нуранги аврах ажиллагаанд хүндрэл учруулж байв.
Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Онцгой Байдлын Яамны Сайд Владимир Пучков Кемерово хотод ажиллаж буй бөгөөд худалдааны төвийн барилгын ажил, цахилгааныг гүйцэтгэсэн компани, ашиглалтад хүлээн авсан байгууллагыг шалгаж эхэллээ. Галын гэрчүүд болон худалдааны төвийн түрээслэгчдээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд удахгүй галын шалтгаан тодорхой болно хэмээн Онцгой Байдлын Яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Л.Нандиа