“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр шинэ хайр дурлалтайгаа учирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /СПЛЕТНИК/. Германы нэрт загвар өмсөгч бүсгүй Хайди Клум шинэ хайр дурлалтайгаа учирчээ. Өдгөө 44 настай, “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр өнгөрсөн ням гарагт “America's Got Talent” тэмцээнд Германы “Tokio Hotel” хамтлагийн гитарчин, 28 настай залуу Том Каулитцтай хамт иржээ.
Мөн хоёр долоо хоногийн өмнө тэд Лос Анжелас хотын нэгэн ресторанд хамтдаа оройн зоог барьсан нь хэвлэлийнхний хараанд өртсөн байна.
Загвар өмсөгч бүсгүй Х.Клум өмнө нь 2005 онд Их Британийн дуучин Силтэй гэрлэж 3 хүүхэдтэй болсон хэдий ч хосууд 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. Дараа нь тэрбээр өөрөөсөө 13 насаар дүү Вит Шнабел гэдэг залуутай 3 жил гаруй үерхэж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард салжээ.

Э.Аянзаяа