Хээл хахууль авсан албан тушаалтанд цаазын ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Тайюань. /Синьхуа/. Хятадын Линьфэнь хотын дунд зэрэглэлийн ардын шүүх тус улсын Шаньси мужийн Люйлян хотын дэд дарга асан Жан Жуншэнд хээл хахууль авсан хэргээр цаазын ял оноожээ.
Шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Жан Жуншэн нь 1,04 тэрбум юань буюу ойролцоогоор 166 сая ам.доллар бүхий хөрөнгийг хууль бус аргаар авсан гэдэг нь тогтоогджээ.
Жан Жуншэн нь 1997-2013 онд Жунъян хошууны засгийн газрын дарга бөгөөд намын хорооны нарийн бичгийн дарга, Люйлян хотын дэд дарга бөгөөд намын хорооны товчооны гишүүний албан тушаалыг тус бүр эрхэлж байжээ. “Тэрбээр бусдын ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалаа урвуулан ашигласан байна” хэмээн Синьхуа агентлаг мэдээлсэн байна.

Э.Аянзаяа