"Mongolia Mining 2018" үзэсгэлэнд 20 орны 130 орчим компани оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-03-29 16:45:16
Улаанбаатар/МОНЦАМЭ/. "Mongolia Mining" олон улсын уул уурхайн үзэсгэлэн найм дахь удаагийн арга хэмжээ Буянт-Ухаа спортын ордонд ирэх сарын 4-6-нд гурван өдрийн турш үргэлжилнэ.

"Мongolia Mining" олон улсын үзэсгэлэн уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюутолгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монгол” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр "Комацу" брэндийн дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК, Синотрак болон Хово брэндийн дистрибютер Аодэ ХХК,  Алтан ивээн тэтгэгчээр Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютор “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК, үндэсний ханган нийлүүлэгч “Хера Экуйпмент” ХХК,  Их Британийн Худалдааны газар, эвент ивээн тэтгэгчээр “Хайторк Монголиа” ХХК ажиллаж байна.

"Mongolia Mining 2018" үзэсгэлэнд 20 орны 130 орчим компани оролцоно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, БНСУ, Энэтхэг,  Казахстан, Украин, Турк, Швед зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр дор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилах юм.

Трансвест Монголиа ХХК, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК, Аодэ ХХК, United Belaz Machinery LLC, ХЕРА Экуйпмент ХХК , Грийн химистри ХХК, Mitsubishi Materials Corp,Epiroc Mongolia LLC, Proffesional LLC гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас гадна "Mongolia Mining 201"8 үзэсгэлэнгийн дэмжигч, Ашигт малтмал, газрын тосны газар, “Оюутолгой” ХХК, Эрдэнэс Монгол ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар танилцуулга хийнэ.

Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжий г"Mongolia Mining 2018" бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.  Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэнг зохион байгуулагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.

"Mongolia Mining 2018" Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилно уу!

MONGOLIA MINING 2018 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Related news