Германы тэрбумтан Альпын нуруунд сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-12 12:48:18
БЕРЛИН. /Би-Би-Си/. Германы хамгийн баян эрхмүүдийн нэг болох Карл-Эриван Хауб Швейцарьт Альпын нуруунд цанаар гулгаж байгаад сураггүй болжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, “Tengelmann” сүлжээ их дэлгүүрийн эзэн Карл-Эриван Хауб нь өнгөрсөн долоо хоногт Альпын нуруунд цанаар гулгахаар яваад сураггүй болсон байна.

“Tengelmann”-ы хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Ноён Хаубыг эрэн хайх ажиллагааг холбогдох албаны хүмүүс бүх хүчин чадлаа дайчлан өрнүүлж байна” гэжээ.

Өдгөө 58 настай тэрбумтан Хауб нь 2000 оноос хойш “Tengelmann"-ыг удирдаж байгаа аж. Тус компани нь Герман болон Төв Европын улсуудад олон салбартай гэнэ.

Түүний ах Христиан Хауб Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө “Дүү минь цана болон уулын спортоор хичээллэх дуртай. Дүүгээ олдоно гэдэгт итгэж найдаж байна” гэж ярьсан байна.
 
Г.Доржханд

Related news