Хятад улс Тайваний хоолойд тэнгисийн цэргийн сургуулилт хийж байна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс өнөөдөр Тайванийн хоолойд тэнгисийн цэргийн байлдааны сургуулилт хийж эхэллээ. Энэхүү цэргийн сургуулилт нь Тайванийн тусгаар тогтнолоо эрэлхийлэх, АНУ-тай харилцаагаа сайжруулах зэрэг үйлдлүүдэд хариу өгч буй анхааруулга болж байна.
Хятад улс 2015 оноос хойш анх удаа Тайваний хоолойд байлдааны сургуулилт хийж байгаа бөгөөд Хятад, Америкийн тэнгисийн цэргийн зөрчилдөөн Номхон далайн баруун эрэгт нэмэгдэж байгаа энэ үед цэргийн сургуулилт хийж байгаа нь АНУ-д өгч буй дохио ч байж болох юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газрын дарга Лю Жиэ И хэлэхдээ “Энэ удаагийн цэргийн сургуулилт нь Хятад улсын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нэгэн үйл ажиллагаа юм” гэв.
“Цэргийн сургуулилт өглөөний 8 цагаас эхлэн шөнийн 24 цаг хүртэл үргэлжилнэ ” хэмээн Хятадын Фү Жянь мужийн Далайн хэрэг эрхлэх газраас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Бодит байдал дээр Тайвань харьцангуй тусгаар тогтносон байр суурьтай байдаг ч Хятадын Төрийн эрхийг барьж буй Коммунист нам Тайванийг өөрийн улсын нэгэн муж хэмээн үздэг.
“Америкийн Төрийн департамент Тайвань руу тусгай техник хэрэгсэл худалдах зөвшөөрөл баталсан. Ингэснээр Тайвань бие даан шумбагч онгоц үйлдвэрлэх боломжтой боллоо" хэмээн энэ сарын эхээр Тайванийн тал мэдэгдсэн.
Өнгөрсөн жил АНУ Тайвань руу 1.4 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрсөн юм.

А.Анхбаяр