Хятадын бизнесмэн Ма Хуатөн дэлхийн нөлөө бүхий 50 хүний 19-д бичигджээ
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. "Tencent Holdings Limited" компанийн ТУЗ-ийн дарга Ма Хуатөн “Fortune” сэтгүүлээс шалгаруулсан 2018 оны “Хятадын хамгийн нөлөө бүхий 50 бизнесмэн”-ий жагсаалтыг тэргүүлжээ.
Мөн тэрээр уг сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 бизнесмэн”-ий жагсаалтын 19-д бичигджээ.
Дэлхийд нэр хүндтэй уг сэтгүүлийн жагсаалтад "Гейтс сан"-гийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, Мелинда Гейтс, Женерал Моторс компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк зэрэг алдартнууд багтжээ.
"Tencent Holdings Limited" компанийн зохион бүтээсэн Ви чат сүлжээ нь одоогоор нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, Хятадын ард иргэдийн харилцааны хамгийн чухал хэрэгсэл болоод байна.
Ма Хуатөн нь Алибаба группын үүсгэн байгуулагч Жак Матай адил олонд танигдаагүй ч түүний нэр хүнд Хятад улсад төдийгүй дэлхий дахинд улам бүр өсч байна хэмээн тус сэтгүүл онцолжээ.
Дашрамд дурдахад, 46 настай Ма Хуатөн Хятадын тэргүүн баян бөгөөд түүний үүсгэн байгуулсан компанийн зах зээлийн үнэлгээ 50 сая юаньд хүрээд байгаа аж.

А.Анхбаяр