57 дугаар сургуулийн сурагч М.Нямжаргал АНУ-д тэтгэлгээр суралцахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-11-30 15:24:02

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөрийг тус дүүргийн ЕБС-ийн 16-18 насны сурагчдын дунд хэрэгжүүлж байна.

Энэхүү сурагч солилцооны хөтөлбөрийг “Лео камп” олон улсын хүүхэд залуучуудын төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Энэ оны 11 дүгээр сард сурагч солилцооны хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд нээлттэй зарлаж, сургууль тус бүрээс нэг шилдэг сурагчаа өрсөлдүүлснээс 57 дугаар сургуулийн сурагч М.Нямжаргал шалгарч, солилцооны хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамрах эрхийн эзэн болж, батламж гардлаа.

М.Нямжаргал нь сурлага, урлаг, спортын олон талын авьяастай шилдэг сурагч бөгөөд олон нийтийн ажил, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд хамт олноо манлайлан оролцдог сурагч юм. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын сонгуульт ажлыг удирдан зохион байгуулдаг, анги бүлэг, сургууль, дүүргийн түвшинд түүний биечлэн удирдсан, санаачлан хэрэгжүүлсэн ажлууд өндөр үнэлгээ авч байжээ.

2015-2016 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 21 сургуульд 25540 хүүхэд суралцаж байна. 

Ж.Болор

Related news