Геологчдод “Зөвлөх геологич” мэргэшлийн зэрэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-05-07 17:36:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамнаас геологчдод “Зөвлөх геологич” мэргэшлийн зэргийн гэрчилгээг олгов.
Ашигт малтмалын тухай хууль, “МГУУМИ мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах журам”, Мэргэшлийн зэрэг олгох “Ашигт малтмалын хайгуул”, “Геологи, эрэл зураглал” хороодын хуралдааны шийдвэр болон салбарын сайдын 2015 онд гарсан тушаалыг үндэслэн мэргэшлийн зэргийн гэрчилгээг олгожээ.



 “Зөвлөх геологич” мэргэшлийн зэргийг шинээр болон сунгасан гэрчилгээг Г.Нандинжаргал Ш.Лхүндэв, Д.Гарамжав, Г.Дэжидмаа, Д.Доржготов, С.Цэрэн-Очир, А.Чимэддорж, Д.Эрдэнэ, Ж.Цэнд-Аюуш, Г.Жамсрандорж, Ж.Ган-Очир, Б.Дэлгэрцогт, Т.Кулжамиш, С.Жаргалан, Д.Чулуун, Д.Бат-Өлзий, О.Гэрэл, З.Дашдаваа, Б.Түмэнбаяр, Д.Оролмаа, Л.Жаргал, С.Ариунбилэг, Б.Алтан-Очир, Д.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Г.Сэрсмаа, С.Хишигсүрэн, А.Готовсүрэн, Л.Мөнхтогоо, Д.Алтанхуяг, Н.Амитан нарт гардуулав. 
Related news