АШУҮИС-ийн Цахим сургалтын төв үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-01 14:48:24

АШУҮИС-ийн Цахим сургалтын төвийн нээлт өнөөдөр боллоо.

Тус сургуулийн Г.Батбаатар хэлэхдээ "Бид өнөөдөр Монголын Улсын Засгийн Газар болон ЭМСЯ, ДЭМБ-ын тусламжтай Цахим сургалтын төвөө нээж чадлаа. Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймагт байрлах салбар сургуулиудтайгаа шууд холбогдож цахим сургалтыг зохион байгуулах боломжтой. Энэхүү төвийг нээснээр орон нутагт байгаа оюутнууд АШУҮИС-ийн эрдэмтэн багш нараар хичээл заалгах, хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон сургуулийн багш нар харилцан туршлагаа хуваалцах, яаралтай оношилгоо хийх зэрэг олон сайн давуу талтай юм. Энэ нь дэлхийн хаанаас ч үл хамааран чанартай мэдлэгийг хүмүүст хүргэж чадна гэсэн үг. Бидэнд энэхүү боломжийг олгосон ДЭМБ-ын хамт олонд манай хамт олны зүгээс талархал илэрхийлж байна" гэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У, " ДЭМБ-ын "Зайн сургалтыг ашиглан хөдөө орон нутгийн эмнэлгийн мэргэжилтнүүд болон салбар сургуулийн багш нар, суралцагч нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд энэхүү Цахим сургалтын төв албан ёсоор нээгдэж байгаад бид тун баяртай байна. Манай ДЭМБ-аас 250.000 ам.долларын санхүүжилт хийсэн. Бид цахим төвөөрөө дамжуулаад цаг алдалгүй мэдээлэл солилцох, эмч, багш нарын мэргэжил дээшлүүлэх гэх мэт нэг стандарттай сургалт, хурал явуулах боломжийг нээж чадлаа" гэсэн юм.

Ж.Болор

Related news