Ираны цөмийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгааг баталж чадахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЕНА. /ТАСС/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд хүлээсэн үүргээ Иран улс бүрэн биелүүлж байгааг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг буюу МАГАТЭ нотолж чадна гэж тус агентлагийн ерөнхий захирал Юкия Амана өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээртэй холбоотой үйл явдлуудыг МАГАТЭ анхааралтай хянаж байгаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хүсэлт болон МАГАТЭ-гийн удирдах зөвлөлөөс 2015 онд өгсөн үүрэг даалгаврын дагуу Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Иран улс биелүүлж байгааг МАГАТЭ ажиглаж, хянаж байгаа. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөний хүрээнд Иран улс нь дэлхийн хаана ч байхгүй цөмийн хатуу хяналт шалгалтын дор байдаг” гэжээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмарт гарагт зарласан билээ. Д.Трампын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхийг Их Британи, Герман болон Францын удирдагчид болох Тереза Мэй, Ангела Меркель, Эммануэль Макрон нар тус хэлэлцээрт оролцогч улсуудад уриалсан юм.

Э.Аянзаяа