“Монгол хүүхдүүд” баярын эргэн тойронд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон даяар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг өргөнөөр тэмдэглэж байна. Энэ өдрийн гол арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж буй “Монгол хүүхдүүд” баяр юм.

Сүхбаатарын талбай өнөөдөр өнгө өнгийн бөмбөлөг, инээд хөөрөөр дүүрэн хүүхэд багачуудаар гоёжээ. Хүүхүүдэд зориулсан урлаг, соёлын арга хэмжээ өглөө 09.00 цагаас эхлэн үргэлжилж байна. Тухайлбал, талбайн баруун хэсэгт “Бонгын адал явдал” цувралын гол дүрийн баатрууд Бонго, Можух, Мишээлийн жүжигчилсэн тоглолт болж байгаа бол Харин урд хэсэгт “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тайз”-н дээр Монголын сурагчдын холбооны авъяаслаг 100 хүүхэд Flashmob бүжиглэж байна. Уг тайзан дээр өнөөдөр Чингэлтэй дүүргийн 67 дугаар сургууль, Про стар дугуйлан, Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Баянзүрх дүүргийн авъяаслаг багачууд, Олон улсын бяцхан мисс тэмцээний шилдэг оролцогчдын үзүүлбэр боллоо. Мөн Монголын скаутын холбооны скаутууд “What does the Fox say?” болон “Gummy bear” зэрэг хүүхдүүдийн сайн мэдэх хөгжмийн аясанд Flashmob бүжиглэж, скаут байхын ач холбогдлыг тайлбарлаж, зуны элсэлтийн бүртгэлээ хийж байна.Түүнчлэн нийслэлийн 9 дүүргийн 500 скаут төв талбайг цэвэрлэж, үйлчилгээний ажилчдад тусалж байв.

Скаутын холбооны асрын хажууханд багачууд дараалалд зогссоныг сонирхвол “Янзага зуслан” бага насны хүүхдэд зориулсан зуны эхний ээлжийн хөнгөлөлттэй бүртгэлээ хийж байлаа. Уг зуслан зөвхөн бага ангийн хүүхдүүдийг амраадаг тул хүүхдүүд, эцэг, эхчүүдийн сонирхлыг ихээхэн татаж байв.

Мөн үеэр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулж байна. “1000 номын баяр” уриан дор болж буй уг өдөрлөгөөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаас номоо солилцсон хүүхэд бүрт “Оюуны элч” төслөөс дахин нэг ном бэлэглэж байв.

Мөн баярын үеэр Сүхбаатарын талбайд “Хүүхдийн номын дэлгүүр”, “Хүүхдийн тоглоомын худалдаа”-ны асар, түргэн хоолны цэгүүд ажиллаж байгаагаас гадна “Төрийн банк” хүүхдэд зориулсан хадгаламж, “ЮНИТЕЛ” компани шинэ дугаараа танилцуулж байна. Түүнчлэн төв талбайд уламжлал ёсоор үндэсний хувцас өмсч фото зураг авахуулах, хүүхдийн нүүр, гаран дээр цэцэг, төрийн далбаа зурах үйлчилгээ хөл ихтэй байна.

Г.Ариунболор