Төрийн албан хаагчид мэдлэг, чадвараа дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-04 21:00:09
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх" сэдэвт эрдэмтдийн өдөрлөг Баянхонгор хотноо гурав дахь удаагаа боллоо.
Баянхонгор аймгийн ЗДТГ, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, “Орон нутгийн цогц хөгжлийн институт"-тэй хамтран МУИС-ийн эрдэмтэн, профессоруудыг аймагтаа урьж, төрийн байгууллагуудынхаа албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт, зөвлөлгөөнийг үе шаттай зохион байгуулж хэвшээд байгаа юм.
Энэ удаагийн сургалтад аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төсөвт байгууллагын удирдлагууд, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ зэрэг байгууллагуудын 260 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, мэдлэг чадвараа бэхжүүлсэн байна.
                                                                                                                                     Б.Мөнхзул
Related news