ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1982
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
1982 оны хөл бөмбөгийн ДАШТ Испани улсын 14 хотын 17 цэнгэлдэх хүрээлэнд 1982 оны 6-р сарын 13-наас 7-р сарын 11-ний өдрүүдэд зохиогдсон билээ.

Энэ удаагийн ДАШТ-нд 24 орны хөл бөмбөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд эхний шатанд 6 хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрийн эхний хоёр багийг 2-р шатанд дахин 4 хэсэг болгон, хэсгээсээ 1-ээр гарсан 4 багууд хагас шигшээ, шигшээ тоглолт хийж аваргаа тодруулсан байдаг.
Италийн шигшээ баг ХБНГУ-ын багийг 3:1-ээр буулган авч гурав дахь удаагаа дэлхийн аварга болжээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:

- Испани улсад болсон ДАШТ хамгийн олон буюу 17 цэнгэлдэх хүрээлэнд болсноороо түүхэнд бичигдсэн ба одоог хүртэл энэ амжилт эвдэгдээгүй байгаа.
- 2-р шатны тоглолтод Италийн хөл бөмбөгчин Паоло Росси Бразилийн хаалганд 3 гоол хийж шуугиан тарьсан.
- ХБНГУ-ын хөлбөмбөгчин Румменигге ДАШТ-ний эхнээс гэмтэлтэй тоглосон хэдий ч гайхамшигтай тоглолтыг үзүүлсэн.
- ХБНГУ-ын хаалгач Шумахер Францын довтлогч Патрик Баттистоны эсрэг маш бүдүүлэг тоглолт хийн гэмтээсэн хэдий ч шар карт ч авалгүй өнгөрсөн.
- Талбайн эзэн Испанийн баг хангалтгүй тоглолт үзүүлсэн.
- Италийн хөл бөмбөгчин Дино Зофф дэлхийн аваргын цомыг хүртсэн хамгийн ахмад (40 насандаа) хөл бөмбөгчин болсон.
- Бас нэг сонирхолтой баримт нь Уругвайн хөл бөмбөгчин Хосе Батист тоглолт эхэлсэнээс хойш 56-хан секундын дараа зөрчил гарган талбайгаас хөөгдөж байсан.
1982 оны хөл бөмбөгийн ДАШТ-ний мэргэн буучаар Италийн хөл бөмбөгчин Паоло Росси 6 гоол хийж шалгарсан билээ.
Холбоотой мэдээлэл:
ДАШТ1930 ДАШТ1934 ДАШТ1938 ДАШТ1950 ДАШT1954 ДАШТ1958 ДАШТ1962 ДАШТ1966 ДАШТ1970 ДАШТ 1974 ДАШТ1978 ДАШТ1986 ДАШТ1990 ДАШТ 1994 ДАШТ 1998 ДАШТ2002
Бичлэг
С.Баярсайхан
Related news

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
7 hours

The First National Shearing and Woolhandling Championships Hosted with Over 100 Participants
8 hours