АУБ-ын бүрэлдэхүүнээс гарсныг баярын өдөр болгохоо зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-08 10:27:03
МЕХИКО. /РИА Новости/. Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ гарсныг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро 4 дүгээр сарын 27-ны өдрийг баярын өдөр болгохоо зарлажээ.

АУБ-аас гарах үйл явцыг Н.Мадуро өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлүүлжээ. Үйл явц хоёр жил үргэлжилж магадгүй байсан хэдий ч Н.Мадуро Венесуэлийг тус байгууллагаас даруй гаргахыг шаардсан юм.
 
АНУ-ын санал болгосон Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг АУБ өнгөрсөн мягмар гарагт баталсан юм. Венесуэльд тавдугаар сарын 20-нд явуулсан сонгуулийн дүнг АУБ үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тус улсын АУБ-ын гишүүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг нээж өгсөн юм.
 
Э.Аянзаяа 
Related news