Америк-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СИНГАПУР. /РИА Новости/. АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав.
Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт Сингапурын амралт сувилалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд болж байгаа билээ.
Уулзалт 45 минут үргэлжлэх бөгөөд дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох юм. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
https://www.youtube.com/watch?v=8Xd5m_p5HfY

Э.Аянзаяа
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days