Арванхоёрдугаар сарын 07-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.
09.00 цагт “Сургуулийн дотуур байрны асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт Контенинталь зочид буудалд болно.
09.00 цагт Аж үйлдвэрийн яам “Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоо”-той хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.
09.00 цагт Барилгын хөгжлийн төвд ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд Монголын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад сургалт явуулна.
10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд НОБГ-ын 2015 оны тайлангийн хурал, шилдэг албан хаагчиддаа шагнал гардуулах ажиллагаа болно.
11.00 цагт Улсын Дээд шүүхийн байранд Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, Шинэчлэн найруулагдсан Эрүүгийн хууль, Олон Улсын Эрүүгийн шүүхийн хуралдаанд манай шүүгчид оролцоод ирсэн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт НҮБ-ийн Хүн амын сангаас жил бүр гаргадаг “Дэлхийн хүн амын байдал 2015” тайланг танилцуулах Хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Да хүрээ” захыг “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэн шилжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ИЗНН Ардчилсан намтай нэгдэх асуудлаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
12.00 цагт Аж үйлдвэрийн сайдын нэрэмжит “Rube Goldberg 2015” тэмцээн АҮЯ-нд эхэлнэ.
18.00 цагт МАХН-ын төв байрны Ард түмний индэр танхимд “Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.