БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт үр өгөөжөө өгнө гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-24 15:31:17
ЙОХАННЕСБУРГ. /Синьхуа/.  Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо маргааш эхлэх БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний аравдугаар уулзалтын бэлтгэл ажил үргэлжилсээр байгаа бөгөөд өмнөд африкчууд уг уулзалт нь улс орон хийгээд ард иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь “БРИКС Африкт: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хөгжил цэцэглэлтээ хуваалцаж, хүртээмжтэй өсөлтийн төлөө хамтран ажиллацгаая” сэдвийн хүрээнд болох юм.

Уулзалтыг зохион байгуулж буй Өмнөд Африк улс нь ажилгүйдэл болон эрхийн тэгш бус байдал газар авч байгаа, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон, ядуурал нэмэгдэж байгаа зэрэг эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулгараад байгаа билээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж найдаж буйгаа нутгийн оршин суугчид “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

БРИКС-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний аравдугаар уулзалт нь долдугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Йоханнесбург хотноо болно.
 
Э.Хулан
Related news