АНУ худалдааны дайныг эхлүүлээгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-07-27 08:54:13
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ худалдааны дайныг эхлүүлээгүй, харин олон жилийн турш ийм дайнд оролцож ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн бүтэн хагас жилд л ялалт байгуулж эхэлсэн гэдэгт итгэлтэй байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Иллинойс муж улс дахь гангийн үйлдвэр дээр худалдааны бодлогын талаар үг хэлэхдээ илэрхийлэв гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
АНУ-ын төрийн тэргүүний хэлснээр, Америкийн өмнөх удирдагчид чөлөөт худалдаа бус “тэнэг худалдаа” эрхэлж байсан ажээ. “Хятад улс худалдаа эрхлэхдээ ашиглаж байсан башир аргын эсрэг бид урьд үзэгдээгүй шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэхдээ БНХАУ-ын дарга Си Жиньпин бол миний найз бөгөөд агуу хүн юм. Дэлхийн худалдаанд шударга бусаар оролцогчдод АНУ сануулга өгч байна. Цаашид хэн ч АНУ-ыг, түүний ажилчдыг хийгээд компаниудыг хууран мэхлэж чадахгүй” гэж Трамп мэдэгдсэн байна.
 
Лу.Батбаяр

Related news