Салан тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийг уулзуулахад бэлтгэж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. 1950-1953 оны Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийн уулзалтад бэлтгэх, бусад нарийн ширийн асуудлыг хэлэлцэхээр Өмнөд Солонгонын Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид өнөөдөр Умард Солонгост хүрэлцэн иржээ.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, энэ уулзалт нь Умард Солонгосын Кымгансан амралт сувиллын газарт хоёр үе шаттайгаар явагдах аж. Энэ сарын 20-26-нд болох уг уулзалтад оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хоёр Солонгос өнгөрсөн 7 дугаар сард солилцсон юм. Сонгогдсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад төрөл садантайгаа хагас зуун жил шахам уулзах боломжгүй байсан нийт 250 орчим хүн багтжээ.
Олон улсын улаан загалмайн хорооны /ОУУЗХ/ ивээл дор өнгөрсөн 7 дугаар сард болсон хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр талууд энэхүү уулзалтыг хийхээр тохиролцсон юм.
Солонгосын дайны үеэр ойр дотныхноосоо тусгаарлагдсан 57 мянга орчим хүн Өмнөд Солонгост байдаг аж. Тэдний дийлэнх нь 1953 оноос хойш ойр дотныхонтойгоо уулзаагүй байна.
1980-аад оны дундуур хоёр улс салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах арав гаруй уулзалтыг зохион байгуулж, энэ хугацаанд нийт 21,7 мянга гаруй хүн садан төрөлтэйгээ уулзаж байжээ.

Э.Аянзаяа