Жүдоч Ө.Дүүрэнбаяр мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-31 19:27:18

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн наадмын жүдо бөхийн +100 кг-д Ө.Дүүрэнбаяр БНСУ-ын бөх Ким Сунгминтэй алтан медалийн төлөө барилдан ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.



Өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж
ийнхүү өндөрлөж байна.

Жүдо бөхийн төрөлд манай шигшээ баг 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.


 

Д.Өлзий

Гэрэл зургийг Ч.Ганбат

 

Related news