Боксчин Б.Чинзориг Азийн наадмын алтан медалийн төлөө маргааш тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 64 кг-ын хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулаанд дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Тайландын тамирчин, 2015 оны ДАШТ-ий хүрэл, Азийн хошой аварга /2009, 2015/, Азийн наадмын 2014 оны аварга, 2010 оны хүрэл медальт Масук Вуттичайтай тоглож 3:2-оор яллаа.
Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээн болж байгаа бөгөөд маргааш аваргын төлөөх тулаанууд болно.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days