Хамгаалалтын бүсэд стандартын жорлон хэрэглэх захирамж гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн байгалийн Тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан билээ.
Гэтэл Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаас аваад тус сумын удирдлага Тэрэлжийн хойно орших Баянтуул сууринд газар эзэмшүүлэх зөвшөөрлийг олон тоогоор өгч байгаагаар сайдын шийдвэрийг зөрчсөөр ирсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүхэн жорлонгуудыг тоолоход 500 гаруй байж, түүн дээр амралтын бүсийн ойр орчмын 2110 нүхэн жорлонг нэмж тооцоход хотынхон цэвэр ус ууж чадахгүйд хүрч болзошгүй байдал үүсээд байсан. Ингэснээр нийслэлчүүдийн ундны усны дээд эх үүсвэр бохирдоход ойрхон болоод байсан. Тэгвэл саяхан Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН, байгууллага стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглох” захирамж гаргалаа.
Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байна. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН, байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж, хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байгаа. Тэгвэл хотын Захирагчийн захирамж хэрэгжиж эхэлснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25.8 мянган иргэн, ААН нэгж байгууллага "Техникийн шаардлага МNS 5924:2015 стандарт"-ын дагуу нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжтай болж, хамгаалалтад авсан усны сан бүхий газрын хөрс, ус бохирдох нөхцөлийг эрс бууруулах юм. Мөн “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага МNS5924:2015” стандартыг сурталчлах, хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж буй иргэн, ААН, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох үйлчилгээ үзүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгоод байна.

Б.Болд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
17 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days