Ачаалж байна…
Ачаалж байна…
Г.Буянжаргал Буяка

Зуунмод, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш улсын хэргийг түр хамаарагч Төв аймагт хүрэлцэн ирж, аймгийн засаг даргатай уулзлаа.
Уулзалтаар Төв аймаг болон шууд харилцаат Мазовецки мужийн хамтын ажиллагаа, ирэх онд тус мужийн маршалын хийх айлчлалын талаар санал солилцож, аймгийн Музей, Монгол Туургатан театртай танилцав.
Мазовецки мужийн маршал өөрийн үндэсний урлагийн хамтлагтай ирж, Монгол улсад тоглолт хийх, Мазовецки мужийн тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд судалгаа хийсний дараа огноогоо товлох юм.
Хоёр орны соёл, дипломат харилцааны хүрээнд хамгийн сүүлд Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойн хүрээнд 2026 оны 4 дүгээр сард "Польш ба Монгол – Хамтын өв, хамтын хэтийн төлөв" сэдэвт гэрэл зураг, түүхийн үзэсгэлэн Польшийн Парламентын ордонд дэлгэгдэж байсан юм.