Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд өнгөрсөн дөрвөн хоногт нийт 1562 удаа гэрээр очиж, иргэдийн эрүүл мэндийн байдлыг хянажээ.
Хяналтад хамрагдсан хүмүүсийн 768 нь буюу 47.6 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд, 388 нь буюу 24 хувь нь ахмад настан, 355 нь буюу 22 хувь нь архаг хууч өвчтэй иргэн, 104 нь буюу 6.4 хувь нь жирэмсэн эх байна.
Энэ хугацаанд 164 хүүхдэд өдрийн эмчилгээ, 46 хүүхдэд утлага эмчилгээ хийсэн бол Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлээд гарсан 36 хүүхдийн биеийн байдлыг үргэлжлүүлэн хянажээ.
Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ асрах шаардлагатай 30 эцэг, эхэд ажлаас чөлөө олгосон байна.
Аймгийн Эрүүл мэндийн газраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол зүүж, гараа угаах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг зөвлөж байна.