Ачаалж байна…
Ачаалж байна…
Мөнхзул Батбаяр

Баянхонгор, 2026 оны авраннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвийн мэдээг гаргажээ.
Мэдээллээр, 12 дугаар сард агаарын дундаж температур Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарсан байна. Харин нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр сард агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх, нийлбэр хур тунадас ОЖД-ийн орчим орох төлөвтэй байна. Тэгвэл хоёрдугаар сард ч агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, нийлбэр хур тунадас дунджийн орчим орох төлөв ажиглагджээ.
Ирэх сард хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.