Ачаалж байна…
Ачаалж байна…
Batbold Shoovdor

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн их эмч В.Гантулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧ” шагнал хүртлээ.
В.Гантулга 2019 оноос Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллахдаа баг хамт олноо удирдан, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, хавдрын судсан дотуурх эмчилгээ болон захын судасны интервеншналь тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тэрбээр сүүлийн таван жилд тархи, мэдрэлийн судсан дотуурх оношилгооны 3000 орчим, тархи, мэдрэлийн судсан дотуурх мэс заслын 400 орчим ажилбарыг хийж гүйцэтгэн, мэргэжлийн ур чадвар, эмнэлзүйн арвин туршлагаараа анагаах ухааны дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулж, ард иргэдэд өндөр өртөгтэй, нарийн мэргэшлийн эмчилгээ үйлчилгээг эх орондоо авах боломжийг өргөжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх онцгой хувь нэмэр оруулж байгаа шилдэг залуу эмч юм.