Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame2026 Montsame2026

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Аялал жуулчлалын зөвлөлийн II хуралдаан болж аймгийн аялал жуулчлалын салбарт эн онд хэрэгжүүлсэн ажил, 2027 онд зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаануудыг танилцууллаа.
Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, энэ онд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр 129 мянга гаруй хүн нэвтэрчээ. Үүний 28 мянга гаруй нь гадаадын, 101 мянга гаруй нь дотоодын жуулчин байна.
Ирэх онд аялал жуулчлалын 13 үйл ажиллагаа зохион байгуулна.
Тус аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ирэх онд 5 үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Үүнд:
“Жаргалант голын үзэсгэлэн-2027” ирэх оны 1 дүгээр сарын 15, 16-нд Рэнчинлхүмбэ суманд
“Цаа, цасны баяр” 2 дугаар сарын 25-28-нд Цагааннуур суманд
“Хөх сувд мөсний баяр” 2 дугаар сарын 27-оос 3 дугаар сарын 3 хүртэл хатгал тосгонд
“Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээн 3 дугаар сарын 12-14-нд Ханх суманд
“Радионы цом” спорт загасчлалын тэмцээн 3 дугаар сарын 26-29-нд Ханх суманд болно.
Мөн “Даль цэцгийн баяр”, “Монгол бөхийн баяр”, “Цаатан фестиваль”, “Horse pestival”, Далай чойнхор вангийн хошууны “Даншиг наадам”, “Сарлаг наадам”, “Тэсийн голын нүүдэлчид, “Хоёр нарны хооронд олон улсын марафон” зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.