Ачаалж байна…
Ачаалж байна…
Bulgan Erdene

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны ажиглалтын мэдээгээр нийт нутгийн 77 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Өчигдөр нутгийн хойд хэсэг буюу Айраг,Даланжаргалан, Дэлгэрэх Иххэт, Сахандулаан зэрэг сумын нутгаар хур тунадас орсон бол өнөөдөр зарим газраар бага зэргийн цас орох төлөвтэй байна. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Харин салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр байгаа бол агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байх нь.
Аймгийн нийт нутгийн 2.6 хувьд бэлчээрийн нөөцтэй, 38.3 хувьд даац хүрэлцээтэй байгаа бол 49.1 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин, 6 хувьд 3-5 дахин, 4 хувьд олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн нийт бэлчээрийн 40.9 хувьд даац хүрэлцээтэй байгаа бол 59.1 хувьд даац хэтэрсэн үзүүлэлттэй байна.