Ачаалж байна…
Ачаалж байна…
Altantsetseg .G

Баян-Өндөр, 2026 оны арваннэгдүгээр сарын 27/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ орон даяар боллоо.
Андгай өргөх ёслолыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Орхон аймгийн залуучуудын холбоо” ТББ-аас, Боловсролын газар, Улсын бүртгэлийн газар, Орхон аймгийн Залуучуудын ордонд хамтран зохион байгуулж, 160 хүүхдэд иргэний үнэмлэх, батламж гардуулав. Мөн энэ үеэр хүүхэд, залууст зориулан танин мэдэхүйн илтгэл тавьж, урлагийн тоглолт үзүүлэв.
Улсын хэмжээнд 2026 онд нийт 66,262 хүүхэд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авлаа.
Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар 2002 оноос хойш жил бүр зохион байгуулж буй тус ёслол нь залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг төлөвшүүлэх, төрт улсаа дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах, түүх, соёл, уламжлалаараа бахархах үзлийг дэмжих зорилготой юм.