Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

АЛМА-АТА, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /ТАСС/. Конференцийн лигийн үндсэн шатны тэмцээний IV тойргийн тоглолтод Казахстаны “Кайрат” баг талбайдаа Шведийн “Мьельбю” багийг 1:0 харьцаагаар хожлоо.
Тоглолтын цорын ганц гоолыг Эркин Топалов 14 дэх минутанд оруулжээ.
“Кайрат” баг энэ улирлын Конференцийн лигийн тэмцээнд анх удаа хожсон төдийгүй Европын цомын үндсэн шатны тэмцээнүүдээс түүхэн дэх анхны хожлоо авлаа. Өмнө нь тус баг сонгон шалгаруулах шатны тоглолтуудад хожиж байсан юм.
2021/22 оны улиралд “Кайрат” баг Конференцийн лигийн тэмцээний явцад хэсэгтээ 4 удаа хожигдож, 2 удаа тэнцсэн бол өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээний 8 тоглолтод 1 оноо авчээ.
Одоогийн байдлаар тус баг 5 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 15 дугаарт бичигдэж байгаа бөгөөд дараагийн тойрогт Румыний “Университатя” багийг талбайдаа хүлээн авна.
Конференцийн лигийн үндсэн шатны тэмцээнд оролцож буй 36 баг тус бүр 6 тоглолт хийх бөгөөд эхний 8 баг шөвгийн 16 руу шууд гарах бол 9-24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр плей-оффт шалгарна.
Конференцийн лиг бол шатлалын хувьд гуравдугаарт ордог Европын цомын тэмцээн юм. Өмнөх улиралд лигийн аваргаар Английн “Кристалл Пэлас” баг шалгарсан билээ.

Булган аймгийн нийт нутгийн 47.6 хувьд өвөлжилт их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй байна
БАЙГАЛЬ ОРЧИН
Монгол Улсыг НҮБ-ын Цэвэр хөгжлийн механизмын гүйцэтгэх зөвлөлийн үндсэн гишүүнээр сонголоо
Орон нутгийн мэдээ
СЭЛЭНГЭ: Сурагчид шударга ёсыг өдөр тутмын үйлдлээрээ төлөвшүүлж байна