Ачаалж байна…
Ачаалж байна…
Aidos Shynai

Өлгий, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдааны зохион байгуулагдлаа.
Үндэсний бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгууллаж, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн төлөөлөл 32 бөх хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Барилдаанд хүчит бөхчүүд уран мэх, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Ногооннуур сумын харьяат, Өлгий сумын 6 дугаар сургуулийн бөх, аймгийн начин Тохайн Ардагер түрүүлж, Цэнгэл сумын харьяат, Өлгий сумын 10 дугаар сургуулийн бөх, аймгийн арслан Мусатын Аманбек үзүүрлэлээ.
Харин бөхийн барилдааны Их шөвөгт Баяннуур сумын харьяат, Өлгий сумын 5 дугаар цэцэрлэгийн бөх, аймгийн начин Жолашханы Өтеген, Баяннуур сумын харьяат, сумын заан Хыстаубайн Өзгерис нар шалгарч, барилдааны өнгийг тодорхойллоо.
Шагнал гардуулах ёслолд аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нар оролцож, түрүүлж үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд шагналыг нь гардуулан баяр хүргэлээ.