Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ПАРИС, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /ТАСС/. Аваргуудын лигийн тэмцээний V тойргийн тоглолтод Францын “Лилль” багийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Германы “Бавариа” багийг 2:1 харьцаагаар хожлоо.
Францын багаас Аясэ Уэда 62 дахь минутанд гоол оруулсан бол 65 дахь минутанд “Бавариа”-гийн Александр Павлович өөрийн хаалганд авто гоол оруулжээ. Эхний гоолыг Германы багийн Дайо Упамекано тоглолтын 15 дахь минутанд оруулсан байна.
Өмнө нь мэдээлснээр, “Германы аварга шалгаруулах тэмцээний X тойрогт “Кёльн” багтай хийсэн тоглолтын /1:1/ үеэр Харри Кейний зүүн шагайны холбоос урагдсан тул тэрбээр мэс засалд орсон билээ. Мөн уг тоглолтын үеэр “Бавариа”-гийн франц хагас хамгаалагч Майкл Олисе гэмтэл авсан тул хоёр тоглогч хоёулаа “Лилль”-тэй хийсэн тоглолтод оролцсонгүй.
Ийнхүү “Бавариа” баг энэ улирлын Аваргуудын лигийн тэмцээнд анхныхаа ялагдлыг хүлээлээ. Өмнө нь хоёр хожиж, хоёр удаа тэнцээд байсан юм.
Харин “Лилль” анхны хожлоо авч, 4 оноотойгоор тэмцээний хүснэгтийн 29 дүгээрт бичигдэж байна.
Бусад тоглолтын дүнг танилцуулбал:
Атлетико /Испани/ – Викинг /Норвеги/ 2:0
Интер /Итали/ - Штутгарт /Герман/ 2:0
Ливерпүүл /Англи/ - Брюгге /Бельги/ 3:0
Фенербахче /Турк/ - Шахтер /Украин/ 1:0
Вильярреал /Испани/ - Славия /Чех/ 1:0
Дараагийн тойрогт “Бавариа” баг 12 дугаар сарын 8-нд “Славия” багийг талбайдаа хүлээн авах бол 9-ний өдөр “Лилль” баг “Штутгарт”-ын талбайд тоглоно.
Аваргуудын лигийн үндсэн шатны тэмцээнд 36 клуб оролцож байна. Эхний шатанд бүх баг 8 тоглолт хийхээс 4-ийг нь талбайдаа, 4-ийг нь өрсөлдөгчийнхөө талбайд хийх юм. Ингээд авсан оноогоор нь бүх багийг жагсааж, эхний 8 баг шөвгийн 16-д шууд шалгарах бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд нэмэлт тоглолтын дүнгээр 1/8-д шалгарна.
Францын “Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигийн тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд байна.