Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

МУМБАЙ, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /Kazinform/. Энэтхэгийн анхны өндөр хурдны галт тэргийг Мумбай-Ахмадабад чиглэлийн төмөр замын Сурат-Билимора хоорондох 50 км урт хэсэгт 2027 оны тавдугаар сард явуулж туршихаар төлөвлөж байгааг тус улсын Төмөр замын сайд Ашвини Вайшнав мэдэгджээ.
Төмөр замын уг хэсгийг цахилгаанжуулах ажил дууссан бөгөөд дохиоллын системийг ирэх оны нэгдүгээр сар гэхэд бэлэн болгохоор төлөвлөж байна.
Цагт 240 км-ээс дээш хурдтай галт тэрэг явуулахад инженерийн тусгай стандартуудыг мөрдөх шаардлагатайг А.Вайшнав онцолжээ. Учир нь ийм хурдтай явах үед үүсэх агаарын даралт нь хөдлөх бүрэлдэхүүн болон төмөр замын дэд бүтцэд ихээхэн ачаалал учруулдаг байна.
Төмөр замын сайдын энэ сарын 20-нд мэдэгдсэнээр, Энэтхэгийн анхны өндөр хурдны галт тэрэгний зорчигч тээврийн үйлчилгээг 2027 оны дөрөвдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Энэтхэгийн эдийн засгийн томоохон хоёр төв болох Мумбай, Ахмадабад хотуудыг холбох энэхүү төмөр зам нь зорчих хугацааг богиносгож, тус улсад өндөр хурдны төмөр замын тээврийг хөгжүүлэх эхлэл болох юм.