Ачаалж байна…
Ачаалж байна…
Цогзолмаа Г

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. 2026 оны 11 дүгээр сарын 23-29-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Жу Хёны урилгаар энэ сарын 22-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 23-нд: “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээнэ.
11 дүгээр сарын 23-нд: Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ чуулган МУИС-ийн Эрдмийн танхимд болно.
11 дүгээр сарын 23-нд: Улсын бүртгэлийн ажилтны өдөр.
11 дүгээр сарын 23-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 24-нд: Дэлхийн даатгалын өдөр.
11 дүгээр сарын 24-нд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 25-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 26-нд: “Дуут өргөө” гэр тоглолт Чойжин ламын сүм музейд болно.
11 дүгээр сарын 26-нд: “Тэнгэрийн хүү” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулна
11 дүгээр сарын 26-нд: Улс тунхагласны өдөр.
11 дүгээр сарын 26-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг “Тусгаар тогтнол” дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.
11 дүгээр сарын 26-нд: Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 27-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 27-нд: Монгол Улсын Хөгжмийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойн “Хүндэтгэлийн гала тоглолт”-д оролцох мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчдээс та бүхэндээ цувралаар толилуулж байна.
11 дүгээр сарын 28-нд: Буриад түмний их баяр “Алтан тоонто” бөхийн барилдаан Монгол бөхий өргөөнд болно.
11 дүгээр сарын 28-нд: “Сурагч нас 3” Монгол бүжгийн хүүхдийн их наадам Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 28-нд: “Сурагч нас 4” Буриад бүжгийн хүүхдийн анхдугаар их наадам Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 28-нд: “Хийморь дуудсан үдэш 2026” үндэсний бөхийн заан харцагуудын өрсөлдөөн, Монголын урлагийн шилдэг уран бүтээлчдийн тоглолт “Аса” арена-д болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" сарын аяныг "Монгол бахархал" уриан дор 11 дүгээр сарын 1-30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
-МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүдийг тодруулах “ГАН ҮЗЭГ-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт 11 дүгээр сарын 5-наас арванхоёрдугаар сарын 5-ныг хүртэл явагдана.
Орон нутагт:
Уран бүтээлчдийн түвшин тогтоох шалгалт, мэргэжлийн уралдаан 11 дүгээр сарын 23-24-нд Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулганд болно.
Хилийн чанадад:
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
11 дүгээр сарын 27-28-нд: Олон Улсын Монгол Судлалын Холбооноос Бүгд Найрамдах Итали Улсын Венец хот дахь Ка Фоскарын Их Сургуулийн Ази ба Хойд Африк судлалын тэнхимтэй хамтран Европын Монгол Судлалын Олон улсын хурлыг Марко Пологийн 700 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулна.