Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

ВАШИНГТОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 22 /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Бостон” багийн талбайд хийсэн тоглолтод гоол оруулаагүй тул гоолгүй цувралын “сөрөг рекорд” тогтоолоо.
Өмнө нь мэдээлснээр, вашингтончууд өөрийн талбайд “Бостон” багт 5:7 харьцаагаар хожигдсон бөгөөд Овечкин энэ улиралд 16 тоглолт дараалан гоол оруулаагүй явж байна. Тэрбээр өмнө нь 2023 оны 11-12 саруудад 14 тоглолт дараалан шайб оруулаагүй байсан юм.
Өмнөх тойрогт “Баффало”-той тоглоход вашингтончууд 3:6 харьцаагаар хожигдсон бөгөөд Овечкин 15 тоглолт дараалан гоол хийгээгүй байна.
Өдгөө 41 настай Оросын хоккейчны хувьд NHL-ийн аварга шалгаруулах тэмцээн ба плей-оффын тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан Канадын домогт хоккейчин Уэйн Гретцкигийн үнэмлэхүй амжилтыг эвдэхэд 10 гоол дутуу байгаа юм. Одоогоор Овечкин нийт 1007 гоол оруулаад байна.