Ачаалж байна…
Ачаалж байна…
Oyunaa B

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан COP17 хурлын үеэр эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд БОУАӨЯ ойн салбарын хөгжлийг дэмжихээр 200 сая евро хүртэлх санхүүжилтийн багц бүрдүүлэхийг зорьж байна.
Үүнд Европын хөрөнгө оруулалтын банкны 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн боломж багтаж байгааг БОУАӨЯ мэдээллээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Европын Холбоо болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон юм. Уулзалтаар уг санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх бэлтгэл, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, санхүүжилтийн зохион байгуулалт, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Ойн нөхөн сэргээлт, тогтвортой менежмент, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэхийг бодит үр дүнд хүргэхээр хамтран ажиллаж байгаа билээ.