Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг Анталья хотноо зохион байгуулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын үеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотноо болсон COP17 бага хурлын үр дүн, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр тус конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс COP17-ын даргын хувьд 2028 он хүртэлх бүрэн эрхийн хугацаандаа цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ахиулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.