Ачаалж байна…
Ачаалж байна…
Montsame News Agency

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх сумын нутгаар цас орсноор нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажиглалт, судалгаагаар хамгийн их цас Дарви суманд орж, цасны зузаан 18 см хүрчээ. Харин Чандмань, Манхан суманд 9 см, Жаргалант суманд 7 см, бусад суманд цасны зузаан 0–4 см байна.
Үүнээс гадна зарим сумын нам дор газарт 40 см, уулын бүсэд 50–60 см орчим цас орсон тухай малчид хэллээ. Урьдчилсан мэдээгээр энэ сарын 22-ны өдрийг хүртэл цас орохгүй, цаг агаар тогтвортой байх төлөвтэй.
Мэргэжлийн байгууллагаас цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан малчид, иргэдийг сонор сэрэмжтэй байж, халтиргаа гулгаанаас сэргийлэх, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.