Ачаалж байна…
Ачаалж байна…
Нанзад Мөнхнаран
nanzadmunhnaran@gmail.com
.jpg)
Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймагт нийт 3,755 төрийн албан хаагч ажиллаж байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Энэ нь тус аймгийн нийт хүн амын 6.2–6.3 хувь буюу 16 хүн тутамд нэг төрийн албан хаагч ногдож буй үзүүлэлт юм.
Нийт албан хаагчдын дийлэнх буюу 74 хувийг (2,753) эмэгтэйчүүд, 26 хувийг (1,002) эрэгтэйчүүд эзэлж байна.
Төрийн албаны ангиллаар авч үзвэл:
Төрийн үйлчилгээний албанд 3,067 хүн үүнээс 705 эрэгтэй, 2,362 эмэгтэй,
Төрийн захиргааны албанд 527 хүнээс 176 эрэгтэй, 351 эмэгтэй,
Төрийн улс төрийн албанд 120 хүнээс 101 эрэгтэй, 19 эмэгтэй,
Төрийн тусгай албанд 41 хүнээс 20 эрэгтэй, 21 эмэгтэй тус тус ажиллаж байна.
Хүн ам зүйн үзүүлэлттэй харьцуулахад тус аймгийн насанд хүрсэн 10–11 иргэн тутмын нэг буюу нийт насанд хүрэгчдийн 9.5 хувь орчим нь төрийн байгууллагад ажиллаж байгаа юм. Мөн нийт хүн амд эзлэх төрийн албан хаагчдын хувь хэмжээ улсын дунджаас 5.6–6.0 хувь ялимгүй өндөр байгаа нь боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг төрийн үйлчилгээний байгууллагуудын орон тоо тогтмол байдагтай холбоотой аж.
Статистик мэдээллээс харахад төрийн үйлчилгээний болон захиргааны албанд эмэгтэйчүүд олонх байгаа бол улс төрийн албанд эрэгтэйчүүд давамгайлж, тусгай албанд хүйсийн харьцаа тэнцвэртэй байна.