Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрмаа Дэлгэрцогт
ddelgermaa_97@yahoo.com

Чойбалсан, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Энэтхэг улсын шинэ Дели хотноо туухайт спортын ДАШТ болсон байна. Тэмцээнд Дорнод аймгийн туухайт спортын тамирчид амжилттай оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн биеийн тамир, спортын офицер, цэрэгжлийн спортын мастер, хошууч Н.Мөнхболд 95 кг-ийн жинд урт түлхэлтийн төрөлд хүрэл медаль, богино түлхэлтийн төрөлд мөнгөн медаль, мөн ангийн Дивизионы захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, туухайт спортын дэд мастер, ахмад Г.Гантогтох 78 кг-ийн жинд огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль, богино түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна. Энэхүү амжилт нь Дорнод аймгийн туухайт спортын түүхэнд дэлхийн аваргын анхны медаль болж байгаагаараа онцлог юм.
Сонирхуулахад, тус тэмцээнд дэлхийн арав гаруй улс оролцсоноос манай улсын баг тамирчид нэгдсэн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.