Ачаалж байна…
Ачаалж байна…
Batkhuu Begz
begzbatkhuu@gmail.com

Улаангом. 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.
“Энэ сарын 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр байна. Өнгөрсөн хоногт Малчинд 1 мм, Хяргас, Цагаанхайрханд 0.5 мм, Ховд, Баруунтуруунд 0.3 мм, Өндөрхангай, Зүүнговьд 00 мм хур тунадас, орж, бусад сумдад цас ороогүй.
Өнөөдрийн байдлаар Цагаанхайрхан 41 см, Малчин 22 см, Зүүнхангай 20, Баруунтуруун 18 см, Өндөрхангай 16 см, Хяргас 15 см, Ховд 18 см, Түргэн, Бөхмөрөн 6 см, Улаангом 5 см, Өмнөговь, Сагил 4 см, Зүүнговь, Өлгий 1 см, Давст 0.5 см цасан бүрхүүлтэй болоод байна. Харин Наранбулаг, Тэс, Завхан сумд цасгүй хараараа байгаа” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн синоптик инженер Т.Болормаа мэдээллээ