Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D
jargald17@gmail.com

ТАЙБЭЙ, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /Reuters/. Тайванийн Гадаад хэргийн сайд Линь Чиа-лун АНУ-ын Техас муж улсад айлчилж байгаа тухай тус яамнаас мягмар гарагт мэдэгдлээ. Тэрбээр сүүлийн хоёр сарын хугацаанд тус улсад хоёр дахь удаагаа айлчилж бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсыг зорихын өмнө болж байна.
Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үздэг Тайванийн хувьд АНУ нь албан ёсны дипломат харилцаагүй хэдий ч олон улсын хамгийн чухал түнш бөгөөд зэвсэг нийлүүлэгч орон юм. Харин Бээжингийн зүгээс зэвсэг нийлүүлэхээ зогсоож, аливаа албан ёсны харилцаа холбоогоо таслахыг Вашингтоноос удаа дараа шаардсаар ирсэн билээ.
Линь сайд одоо Техаст байгаа гэдгийг Гадаад хэргийн яамны төлөөлөгч Сяо Куан-вэй Тайбэй хотод сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ баталсан боловч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Мягмар гаргийн өглөө Линь сайд Х нийгмийн сүлжээний хуудсандаа Техас муж улсаас Конгресст сонгогдсон Сильвия Гарсиатай уулзаж буй зургаа нийтэлжээ. "Намайг халуун дотноор хүлээн авч, мөн Тайванийг тууштай дэмжиж буйд талархаж байна. Тайвань-АНУ-ын хамтын ажиллагаа улам гүнзгийр, таныг удахгүй Тайваньд угтан авна гэдэгт найдаж байна!" гэж тэрбээр бичсэн байна.
Линь сайд мөн өнгөрсөн сард АНУ-д айлчлах үеэрээ Аризона муж улсын Финикс хотод Тайванийн албан бус консулын газрын нээлтэд оролцжээ.
Тайванийн өндөр албан тушаалтнууд АНУ-д үе үе айлчилдаг хэдий ч Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Тайванийн Ерөнхийлөгч Лай Чиндэ хараахан айлчлаагүй байна.
Д.Трамп энэ долоо хоногт Хятадын Шэньжэн хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй энэ онд гурав дахь удаагаа уулзахаар төлөвлөж байна. Тайвань мөн тус байгууллагын гишүүн орон юм.