Ачаалж байна…
Ачаалж байна…
Davaasuren Adiyasuren

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн сургуулийн өмнөх боловсролын 23 байгууллагын багш, удирдах ажилтныг хамруулсан “Сайн сургалт–2026” бүсийн зөвлөгөөн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Сайнцагаан суманд болж байна.
“Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөр, 2026–2027 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд зохион байгуулж буй тус зөвлөгөөнөөр сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын шинэлэг арга зүй, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилт тавьжээ.
Зөвлөгөөнийг Сайнцагаан сумын 1, 5, 6, 8 дугаар цэцэрлэгийг түшиглэн зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн 23 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар оролцож байна. Энэ үеэр 22 багш нээлттэй хичээл зааж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын арга зүй, туршлагаа танилцуулжээ.
Мөн багш нарын судалгаа хийх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн бүлгээр хамтран ажиллах, ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ хиймэл оюун ухааныг багшлахуй, суралцахуйд ашиглах асуудлыг хэлэлцэж байна.Зөвлөгөөний нээлтэд аймгийн удирдлагууд, Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Л.Оюунбаяр нар оролцжээ.
Зөвлөгөөний хүрээнд өнөөдөр “Хиймэл оюун ухааныг багшлахуй, суралцахуйд үр дүнтэй ашиглах нь” сэдэвт илтгэлийн уралдаан, сайн туршлага танилцуулах нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, шилдэг оролцогчдыг шалгаруулна. Тус зөвлөгөөн нь цэцэрлэгүүдийн багш нарын мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын үр дүнтэй арга зүйг харилцан түгээх, сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулахад ач холбогдолтой юм.

СЭЛЭНГЭ: Сэтгэл шингээж урласан зүйл жижиг байсан ч хүнд удаан дурсагддаг
Орон нутгийн мэдээ
СЭЛЭНГЭ: Алтанбулаг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт, экспортын боломжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Орон нутгийн мэдээ.jpg&dpl=dpl_BN6dC9tsVeTXN9YjPRuZYzYutpvq)
ЗАВХАН: Хүүхдийн санал, оролцоонд тулгуурлан аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарч байна