Ачаалж байна…
Ачаалж байна…
Adyakhuu Batbazar

СОФИ, 2026 оны арваннэгдүгээр сарын 27 /АНАДОЛУ/. Ирэх онд Украинд шинээр олгох 45 тэрбум еврогийн зээлийн цэргийн салбарт хамаарахгүй хэсгийг батлан даахад бэлэн байна, харин цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд оролцохгүй гэдгээ Болгарын Ерөнхий сайд Румен Радев мэдэгдлээ.
Брюссельд болж Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон хэвлэлийн хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, цэргийн салбарт үл хамаарах 20 тэрбум еврогийн зээлд манай улс баталгаа өгнө гэв.
“Бид хувь нэмрээ оруулж байгаа, гэхдээ Украинд болж буй дайнд зориулсан мөнгө, зэвсэглэлд зориулсан мөнгө бидэнд алга” хэмээн Радев хэллээ.
Түүний ярьснаар, үзүүлж буй тусламжаа болгар үндэстэн шигүү суурьшсан Украины бүс нутгууд руу илгээхийг Болгар улс хүсэж байна. Өдгөө Украинд 300 мянга гаруй болгар гаралтай хүмүүс оршин суудаг бөгөөд тэдний амьдардаг бүс нутгуудын эрүүл мэнд, дулаан ба цахилгаан хангамж, тээврийн салбарт тусламж нэн шаардлагатай байгааг Болгарын Ерөнхий сайд онцоллоо.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, өмнө нь Болгар улс Украинд олгох 90 тэрбум еврогийн хоёр зээлд баталгаа гаргахыг зөвшөөрсөн бөгөөд тэдгээр зээлийн хүүг төлөхөд бэлэн байгаа юм.