Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан 10 дугаар сарын
2-12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт туссанаар ихэнх
нутгаар өдөртөө дулаарахаар байна.
Хур тунадас: 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 6, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 7, 8-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаахан Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3+8 градус дулаан, бусад нутгаар -2+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20+25 градус, бусад нутгаар +1+16 градус дулаан байна.
Хур тунадас: 8-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 5-наас дулаарч шөнөдөө 0+5 градус дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор -2+3 градус, өдөртөө +13+18 градус дулаан байна.