Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай улсын экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц өнгөрсөн сарын эцэст 8.9 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтвортой байна.
Уул уурхайн экспортын биет хэмжээ нь энэ жилийн төлөвлөснөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байгааг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээллээ.
Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин нэмэгдэж, өнгөрсөн онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 16.6 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 54 хувиар нэмэгджээ. Уул уурхайн бус экспортын орлого дээрх хугацаанд 776 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 дахин нэмэгдлээ. Тухайлбал, ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 73, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар өссөн бол мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11 хувиар багассан байна.
Түүнчлэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилийн Гашуунсухайт боомтын замын зургаан уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг багасгаж, экспортын тээврийн урсгалыг нэмэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын холболтыг эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болгов.